Сүүлийн үед олны танил эрхмүүд гэрээ танилцуулах, хоол хийх, нүүр будалт, дэлгүүр хэсч шинэ хувцас авах зэргээ live бичлэг хийн танилцуулдаг моод дэлгэрээд байгаа. Тэгвэл саяхан жүжигчин Г.Ундармаа өөрийн гэрээ “Home tour 360” хийн танилцууллаа. Тэрээр бичлэгийнхээ тайлбар хэсэгт “Яаж үзэхээ мэднэ тэ, таны дэлгэцийн дээд хэсэгт Open app гэсэн хэсгийг дарж курсороороо чиглүүлэн, гар утсан дээр үзэх бол харахыг хүссэн хэсэг рүү хуруугаараа мөн чиглүүлж эргэн тойрны бүх зүйлсийг харж болно” гэж тайлбарлажээ.
Түүний хамгийн байх дуртай өрөө буюу гал тогооны өрөө. Гал тогооны өрөө нь зочны өрөөнөөс тусдаа байгаа нь энэ байрыг худалдан авахад нөлөөлсөн гэдгийг тэрээр онцолсон. Мөн тэрбээр SMEG брэндийн цахилгаан хэрэгслүүдийг сонгож, тавилгаа дан нэг өнгөөр шийдэн Анун компанид захиалга өгч хийлгэсэн байна. Тэрбээр мөн сүүлийн үед хоолны жороо танилцуулан цөөнгүй контент хийдэг болсон нь гэрийн эзэгтэй нарын хүлээдэг контентуудын нэг болоод байгаа.

Олон өнгө, төрлийн тавилгад дургүй жүжигчин маань яг хэрэгцээтэй гэсэн тавилгыг чухалчлан суух диван, үзэх зурагт, кофены ширээ, гэр бүлээрээ суун хооллох хоолны ширээ зэргийг зочны өрөөндөө байрлуулжээ. Мөн очсон газар бүрээсээ тайван амгаланг бэлгэддэг гэдэг утгаар нь Будда бурхан цуглуулан зочны өрөөгөө чимэглэсэн нь чамин харагдаж байгаа биз.

Илүү дутуу чамин ганган гэхээсээ илүүтэй аливаа зүйлийн аль нэг жижиг детальд ач холбогдол өгч, унтлагын өрөөний нэг ханыг шүүгээ болгон, өргөн ор тавьжээ. Мөн орны хажууд “Single ladies 4“ кинонд зориулан хийсэн араб маягын ширээг тавьсан байна.

Жүжиглэхээс гадна олон төрлийн хөгжим тоглодог тэрээр хөгжмийн өрөөг тохижуулан, өвөөгийнхөө авдар дээр бурхан шашны зүйлсээ тавьсан байна.
Модерн загварын энэхүү байраа охиныгоо ирмэгц сольж тус байраа үзэгчдийн хамтаар эхнээс нь тохижуулан цуврал блог хийх юм байна. Тэрбээр Нүхтийн аманд баригдаж буй “Хан төгөл” хаус хотхоныг сонгосон гэдгээ дуулгасан юм.

Онцлох нэг зүйл бол гэрийнхээ нэг давхарт ажлын байраа шийдэж өгсөн бөгөөд “U film” байрладаг байна. Ажилтнууддаа гэртээ байгаа мэт мэдрэмж өгөх шийдэлтэй, модны өнгийг зонхилон цэнхэр хөшиг, цагаан өнгийг буйданг голчлон тохижуулжээ.

Нилээдгүй жин хаяж турсан жүжигчин маань мөн доод давхартаа фитнес өрөөг тохижуулан өөрийн болон ажилтнуудынхаа чөлөөт цаг, эрүүл мэндэд анхаардаг байна.
| Жүжигчин Г.Ундармаагийн 360 градус |
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
Майн баярын амралтын өдрүүдэд 158 сая хүн галт тэргээр зорчино
Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын цорын ганц эмэгтэй генерал Г.БОЛОР
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ
Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлалаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван албан тушаалтныг баривчилжээ
Н.Учрал: Туулын хурдны замын төслийг зогсоолоо
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
ЖДҮХС-аас 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно
Хустайн нуруунд энэ жилийн анхны төл мэндэллээ
Монгол хүний саруул ухаанд итгэх үзэл санааны дэлгэрүүлэгчийн мэндэлсэн өдөр
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хагас марафонд бэлдэх жор
Пусаны монгол кино өдөрлөг "Их говийн манаач" баримтат киногоор нээлтээ хийнэ