Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
“Facebook” “Live audio” гэсэн шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ
4 жил өмнө   627
Дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох “Facebook” компани “Twitter”, “Clubhouse” зэрэг платформуудтай өрсөлдөх шинэ аудио үйлчилгээнүүд нэмэх аж.
 
 2021 оны зунаас нэвтрэх шинэ үйлчилгээнүүд нь богино аудио клип илгээх “Soundbites”, аудио хэлэлцүүлэг өрнүүлдэг “Live audio” өрөөнүүд байх аж. Мөн “Facebook” хэрэглэгчид подкастуудыг сүлжээн дотроо тоглуулдаг болох юм байна.
 
Шууд аудио хэлэлцүүлэг өрнүүлдэг өрөөнүүдийг “Facebook” болон “Messenger”-ийн аль алинд нь ашиглах боломжтой гэж “Facebook”-ийн албан ёсны хуудаст мэдээлжээ.
 
Жил орчмын өмнө зах зээлд нэвтэрсэн “Clubhouse” аудио аппликэйшны эрэлт сүүлийн үед огцом нэмэгдээд байгаа юм. “Twitter” ч мөн “Clubhouse”-ыг орлох “Spaces” үйлчилгээ нэвтрүүлсэн билээ.
 
Эх сурвалж: CNN
“Facebook” “Live audio” гэсэн шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0