Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Ingenuity дрон Ангараг гарагийн тэнгэрт гурав дахиа нисэж, гадаргуун зураг авлаа
5 жил өмнө   513
Ням гарагт NASA-гийн Ingenuity дрон Ангараг гарагийн тэнгэрт гурав дахь удаагаа амжилттай ниссэн юм. Ингэхдээ нислэгийн зай, хугацааны хувьд шинэ дээд амжилт тогтоожээ.
 
Уг нислэгийн дүрс бичлэгийг Perseverance робот станц өөрийн камераар буулгаснаа дэлхийд ирүүлсэн байна.

 
Гурав дахь удаагаа нисэхдээ Ingenuity дрон 5 метрийн өндөрт хөөрч, 50 метрийн зай туулахдаа секундэд 2 метр хүртэл хурдалжээ. Энэ нислэгийнхээ үеэр Ingenuity дрон Ангараг гарагийн гадаргын өнгөт гэрэл зургийг тэнгэрээс буулгаснаа бас дэлхийд ирүүлсэн байна.
Дрон ойрын өдрүүдэд дөрөв дэх нислэгээ үйлдэхдээ өмнөх амжилтуудаа ахиулах зорилготой байгааг NASA мэдээлжээ.
 
Эх сурвалж: NASA
 
 
Ingenuity дрон Ангараг гарагийн тэнгэрт гурав дахиа нисэж, гадаргуун зураг авлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0