Коронавирусний нийт 49 сая тун вакциныг “Covax” механизмын хүрээнд нийлүүлээд байна. Гэсэн ч ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адан Гебрейесусын мэдэгдсэнээр, насанд хүрсэн хүмүүсийн дийлэнхийг нь дархлаажуулахад дахин 35-45 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа аж.
ДЭМБ-ын Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоо /GAVI/, тахлын бэлэн байдлын шинэчлэлийн эвслийн /CEPI/ хамтран хэрэгжүүлж буй “Covax” механизмд НҮБ-ын Хүүхдийн сан гол түншээр оролцож байгаа юм.
Коронавирусний цар тахал нь дэлхий даяар гурван сая гаруй хүний амийг авч одсон. Коронавирусний халдварт өвчинтэй хийх тэмцэл нь олон улсын шинжтэй байх ёстой гэдгийг ДЭМБ-ын тэргүүн зэрэг шинжээчид тодорхой ойлгуулж, нөхцөл байдлыг хяналтандаа авахад нь туслахын тулд илүү ихийг хийх шаардлагатайг чинээлэг орнуудад уриалсан юм. Иймд вакцинжуулалтын салбарт дэлхий нийтийн хүчин чармайлтыг нэгтгэх, илүү чинээлэг орнууд нь буурай орнуудын вакцины зардлыг даах замаар вакциныг шударгаар хуваарилах зорилготой “Covax” механизм бий болсон юм.
Эх сурвалж: BBC
| “Covax” хөтөлбөрт дахин 35-45 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй байна |
Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Эхнэрийг нь барьцаалж 1.3 тэрбум төгрөг нэхжээ
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав
Юмжаагийн Цэдэнбалын түүхэн баримтаар нотлогдох ололт ба алдаа
Европын орнууд хүүхдийн нийгмийн сүлжээн дэх хэрэглээнд хатуу хяналт тавьж эхэллээ