Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
Канадад хэт халуун болж байна
4 жил өмнө   705
Канадын Британийн Колумб мужийн янз бүрийн хотуудад хэт халууны улмаас өнгөрсөн 48 цагийн хугацаанд 100 гаруй хүн нас барсан байж болзошгүй байна. Энэ тухай мужийн цагдаагийн газар мэдээлжээ.
 
Өнгөрсөн хоёр хоногт Ванкувер, Барнаби, Суррей зэрэг хотуудын цагдаагийн газарт иргэдийн гэнэтийн үхлийн талаар 100 гаруй мэдээлэл иржээ. Эдгээр хүмүүсийн нас барсан шалтгаан хэт халуун цаг агаартай холбоотой гэж таамаглаж байна. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь тэтгэвэрт гарсан хүмүүс байжээ.
 
Канад улсад өнгөрсөн ням гарагт агаарын температур түүхэндээ байгаагүй хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Тус улсын Британийн Колумб мужийн Литтон хотод 84 жилийн түүхэнд байгаагүйгээр их халж, агаарын температур 46.6 градус хүрчсэн байна. Ванкувер хотоос 150 км-ийн зайтай оршдог тус хотод зургаадугаар сарын 28-ны даваа гарагт  47.9 хэм хүрч халсан боловч мягмар гарагт 49 хэм хүрч, температурын үзүүлэлтийг эвджээ. 
 
Канадын үндэсний цаг уурын товчооноос даваа гарагт мэдээлснээр, Альберта, Британийн Колумб муж, Саскачеван  мужийн зарим хэсэг, мөн тус улсын Арктикийн нутаг дэвсгэрийн өмнөд хэсэг болох Юкон, Баруун-Хойд мужуудыг хэт халуун агаарын давлагаа нөмөрчээ. Зарим бүс нутагт мягмар гаргаас агаарын температур буурч эхэлсэн боловч зарим газраар энэ долоо хоногийг дуустал халах төлөвтэй байна.
 
Эх сурвалж: MONTSAME.MN
Канадад хэт халуун болж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0