Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
Флоридад барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
4 жил өмнө   329
 АНУ-ын Флорида муж улсын Майами хотын дагуул хот Сурфсайдад орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 36 болж нэмэгдсэн байна.
 
"Цаг агаарын нөхцөл байдал хүнд байсан хэдий ч бид нурангин дороос дөрвөн хүний цогцсыг гаргасан. Амиа алдсан нь батлагдсан хүмүүсийн тоо одоо 36 болж байна" гэж Майами-Дейд тойргийн захирагч Даниэлла-Ливайн Кава мягмар гарагт мэдээлжээ.
 
Сурфсайд хотын орон сууцны олон давхар барилга зургаадугаар сарын 24-ний шөнө нурсан. Эхний өдөр 37 хүнийг нурангин дороос аварсан боловч дараа нь амьд үлдсэн хүн олдоогүй юм. 109 хүний ​​хувь заяа одоог хүртэл тодорхойгүй байна.
 
Эх сурвалж:MONTSAME
Флоридад барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0