Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Антонов Ан-28 нисэх онгоцны багийнхан бүгд эсэн мэнд олджээ
5 жил өмнө   528
 ОХУ-ын Сибирийн хязгаарт 19 хүн тээвэрлэж явсан Антонов Ан-28 нисэх онгоц сураггүй алга болсныг эрлийн баг олжээ.  Онгоц бүтэн эргэж, элгээрээ дээш харж газардсан бөгөөд  уг онгоцонд зорчиж явсан нийт 19 хүн бүгд эсэн мэнд үлдсэн тухай ОХУ-ын онцгой байдлын яам мэдээлжээ.
 
Тус онгоц нь орон нутгийн Сила Авиа компанийн эзэмшдэг уг онгоц Кедровий тосгоноос Томск хотын чиглэлд нисэж байжээ.
 
Антонов загварын нисэх онгоцнууд нь Зөвлөлт Холбоот Улсын үед үйлдвэрлэгдсэн хуучин техникүүд юм. Эдгээр онгоцнуудыг Оросын алслагдсан бүс нутгуудад иргэний болон цэргийн зориулалтаар одоо ч ашигласаар байна.
 
Эх сурвалж: ТАСС
Антонов Ан-28 нисэх онгоцны багийнхан бүгд эсэн мэнд олджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0