Цөөн үгээр:
  • Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
  • Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ
  • Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ
Хятадын коммунист намд "төрийн эргэлт" гарсан тухай мэдээлж эхэллээ
2 сар өмнө   389
Барууны хэвлэлүүд БНХАУ-ын удирдлага дотор үзэл бодлын зөрчилдөөн үүссэн тухай мэдээлэх болов. Ерөнхий сайд Li Keqiang-аар толгойлуулсан хэсэг ерөнхийлөгч Xi Jinping-г ажлаа сайн дураар өгөх шахалт үзүүлжээ. Xi Jinping нь дайн өдүүлсэн ОХУ, түүний ерөнхийлөгч В.Путинтэй ойр харилцаа тогтоон олон улсын анхааруулгад орсон. Ковид цар тахлын хэт хатуу, үр дүнгүй бодлого баримталсан, АНУ бусад орнуудын эдийн засгийн хоригт орж болзошгүй зэрэг нь "төрийн эргэлт" гарах шалтгаан болжээ. 
 
ХКН-ын өдөр тутмын ажлыг Ерөнхий сайд Li Keqiang давхар эрхэлж, оны сүүлчээр товлогдсон намын их хурал хүртэл Xi Jinping хэлбэр төдий албан тушаалаа хадгалах бололтой. БНХАУ-ын дарга (ерөнхийлөгч) Xi Jinping болон Ерөнхий сайд Li Keqiang нарын өрсөлдөөний тухай тодорхой баримт, ишлэл татсан нийтлэл "Washington Times", "The Wall Street Journal" сонин дээр гарчээ. Тус улсын Ерөнхий сайд Li Keqiang нь "нэгдүгээрт эдийн засаг" гэх бодлого баримтлан Америк, их-7 орнуудтай зөрчилдөхгүй, хамтарч ажиллах гарцыг сонгоод буй юм.
Хятадын коммунист намд "төрийн эргэлт" гарсан тухай мэдээлж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0