Цөөн үгээр:
  • Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
  • Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ
  • Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ
Эмэгтэй элсэгчдийг ялгаварлан гадуурхдаг байсан Токиогийн их сургууль хохирогчдод нөхөн олговор төлөхөөр болжээ
1 сар өмнө   172
Элсэлтийн шалгалтыг зориуд хүндрүүлж, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан шалтгаанаар Токио хотын анагаах ухааны нэгэн их сургууль 13 хохирогчид нөхөн олговор төлөхөөр болжээ.
 
Токио хотын шүүх өчигдөр Жүнтендо их сургуулиар хохирогчдод нийт 8 сая иений ($62,440) нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасан байна.
 
2018 онд Японы анагаах ухааны хэд хэдэн их сургууль эрэгтэй оюутан олноор элсүүлэхийн тулд эмэгтэйчүүдийг зориуд шалгалтад унагадаг байсан нь илэрсэн юм.
 
Тухайлбал Токиогийн Анагаах Ухааны их сургууль ийм аргаар эмэгтэй оюутнуудынхаа тоо хэмжээг 30 хувьд хязгаарлах нууц бодлого барьдаг байжээ.
 
Эмэгтэй эмч нар гэрлэж, хүүхэдтэй болсноор ажлын үр дүн багасаж, ажиллах цаг нь хязгаарлагддаг гэсэн шалтгаанаар ийм бодлого баримтлах болсныг хэвлэлүүд тухайн үед мэдээлж байв.
 
Тухайн үед Жүнтендо их сургуулийн захиргаа эмэгтэйчүүдийн харилцааны ур чадвар эрчүүдийнхээс илүү байдаг тул шалгалтын оноог нь дарж тооцдог байсан гэх тайлбар өгч байжээ.
 
Дуулианы дараа Токиогийн Анагаах Ухааны их сургууль, Жүнтендо их сургууль, Китасато их сургууль олон нийтээс уучлал гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байжээ. Үүний дараа дээрх сургуулиудад элсэн орж чадаагүй эмэгтэйчүүд шүүхэд гомдол гаргаж байсан юм.
 
 
 
Эх сурвалж: AFP
Эмэгтэй элсэгчдийг ялгаварлан гадуурхдаг байсан Токиогийн их сургууль хохирогчдод нөхөн олговор төлөхөөр болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0