Цөөн үгээр:
  • М-Си-Эс Кока-Кола ХХК "Тогтвортой хөгжлийн манлайлагч"-аар шалгарлаа
  • Коронавируст халдварын 50 тохиолдол шинээр батлагдаж, хяналтад байгаа хүний тоо 1,737 болов
  • Япон улс хөгжлийн албан ёсны тусламжийн бодлогоо “стратегид тулгуурлан“ өөрчлөх гэнэ
БНСУ-ын Засгийн газар болон “Bill & Melinda Gates” сан хамтарч ажиллана
2 сар өмнө   125
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл,  орчин үеийн технологи, дэд бүтцэд оруулж буй Б.Гейтсийн хувь нэмэр, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмж, эмчилгээг сайжруулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг сайшаасан байна.
 
Мөн “Bill & Melinda Gates” санг хамтран удирддаг Б.Гейтст БНСУ-ын “SK Bioscience” компанид дотоодод гарган авсан анхны “COVID-19”-ийн вакциныг бүтээхэд тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ.
 
Б.Гейтсийн хувьд БНСУ тусламжийн төсвөө нэмэгдүүлэн, их дээд сургуулиуд, ашгийн бус байгууллага, компаниудаар дамжуулан шинэ чадавхийг хөгжүүлж байгаагаараа сангийн зорилготой ихэд нийцэж байгааг онцолсон байна.
 
БНСУ-д маш их нөөц бололцоо байгааг тэрбээр мөн цохон тэмдэглээд, хоёр тал хамтдаа илүү ихийг хийж бүтээнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн биологийн инновацид тэргүүлэх ач холбогдол өгч байгаад тань миний бие ихэд баяртай байна гэж хэлсэн байна.
 
Мөн БНСУ-ын Засгийн газар болон “Bill & Melinda Gates” сан олон улсын эрүүл мэндийн түншлэлийг өргөжүүлэх, бага, дунд орлоготой орнуудад биотехнологийн салбарын боловсон хүчнийг сайжруулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.
 
Энэхүү баримт бичгийн дагуу талууд халдварт өвчний эсрэг вакцин, оношилгооны төхөөрөмж, эмчилгээг хамтран бүтээж, дэлхийн эрүүл мэндийн салбар дахь тэгш бус байдлыг бууруулахад хамтран ажиллана гэж Засгийн газар мэдэгдсэн байна.
БНСУ-ын Засгийн газар болон “Bill & Melinda Gates” сан хамтарч ажиллана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0