Өмнөд Солонгосын технологийн салбарын манлайлагч “Samsung Electronics” компани Америкийн цахилгаан автомашины тэргүүлэгч “Tesla” компанитай урт хугацааны стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний хүрээнд “Samsung” нь Tesla-д зориулан бичил схемийн бүрдэл хэсгүүдийг нийлүүлэх бөгөөд нийт гэрээний дүн 16.5 тэрбум ам.долларт хүрч байгаа юм. Гэрээ 2033 он хүртэл хэрэгжинэ.
Бичил чипийн зах зээлд байр сууриа хэсэгчлэн алдаад байсан Samsung-ийн хувьд энэ нь дахин сэргэлт хийх томоохон боломж болж байна. Харин Tesla компанийн хувьд өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэгцээгээ хангахын тулд найдвартай, өндөр хүчин чадалтай түнш шаардлагатай байсан нь энэхүү гэрээг бий болгоход хүргэжээ.
Нөгөө талаар, ижил төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг Тайванийн TSMC компани захиалгын дарамтад орж, гэрээт хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлэхэд хүндрэлтэй байгаагийн улмаас Samsung илүү тогтвортой, найдвартай эх үүсвэр болж байгаа нь анхаарал татаж байна.
Хоёр компани аль аль нь 2 нанометрийн нарийвчлалтай чип үйлдвэрлэх технологид шилжих чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь энэхүү түншлэлийн ирээдүйд технологийн өндөр түвшний үр дүнг авчрах магадлалтайг илтгэж байна.
| Samsung компани Tesla-тай 16.5 тэрбум ам.долларын чип нийлүүлэх гэрээ байгууллаа |
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой
Төсвийн хүрээний мэдэгдлийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ
Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ
Ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээний явцын талаар мэдээлэл сонсож байна
Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ
Хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөж, зөөвөрлөж булсан байсан хэрэг гарчээ
Эмч, ажилтны мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулахад дэмжинэ