Цөөн үгээр:
  • Зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оныхоос 9 их наяд төгрөгөөр өсжээ
Бээжин хотод үерийн улмаас 30 хүн амиа алджээ
2 өдрийн өмнө   150
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, хамгийн сүүлийн мэдээллээр 30 хүн амиа алдсан тухай Xinhua агентлаг мэдээллээ.
 
Нас барагсдын дийлэнх нь тус хотын хойд хэсэгт байрлах Миюн дүүрэгт бүртгэгдсэн бол хоёр хүн Янцин дүүрэгт нас барсан байна. Үерийн гамшгийн улмаас 80,000 гаруй иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн тус хотын 136 тосгонд цахилгаан тасарсан талаар мэдээлжээ. БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин болон Ерөнхий сайд Ли Цян нар аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, хохирлыг багасгах чиглэлээр бүх шатны байгууллагуудад үүрэг өгсөн байна. Хятадын Сангийн яамнаас 350 сая юань, Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос 200 сая юань-ийг гамшгийн нөхөн сэргээлтэд зориулан хуваарилжээ.
 
Бээжинд нэг хоногийн дотор жилийн дундаж тунадастай тэнцэх хэмжээний хур тунадас буюу 543 мм орсны улмаас Миюн дүүргийн усан сангийн түвшинг эрс нэмэгдэж  730 сая м³ хүрчээ. 
 
 
Бээжин хотод үерийн улмаас 30 хүн амиа алджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0