АНУ-ын хэд хэдэн мужид толгойд нь эвэр мэт хатуу зүйл ургасан туулайнууд иргэдийн анхаарлыг татаж байна. Зарим хүн тэднийг “солир мэт туулай” хэмээн нэрлэж, домогт Jackalope амьтныг санагдуулж буйг цахим ертөнцөд бичжээ. Шинжлэх ухааны хувьд энэ үзэгдэл нь Shope papillomavirus хэмээх вирусийн халдвараас болдог байна.
Уг вирус нь туулайн арьсанд хавдар маягийн хатуу ургалт бий болгож, гаднаас нь харахад эвэр мэт харагдуулдаг аж. Судлаачдын тайлбарласнаар уг өвчин нь зөвхөн туулайнуудад халддаг бөгөөд хүнд болон бусад амьтанд халдварлахгүй гэв.
Цахим орчинд эдгээр туулайн зургууд тарсны дараа зарим хэрэглэгчид үүнийг “Апокалипсийн дохио” хэмээн егөөдсөн бол зарим нь бүр “шинэ төрөл зүйл илэрлээ” хэмээн гайхширч байна. Гэвч шинжлэх ухаан уг үзэгдлийг аль хэдийн судалж, тодорхой тайлбар гаргасан бөгөөд энэхүү өвчин анх 20-р зууны эхээр ч бүртгэгдэж байжээ.
Ийнхүү нэгэн энгийн вирусийн улмаас үүссэн өвөрмөц дүр төрхтэй туулай дэлхийн олон нийтийн сошиал орчинд хамгийн их яригдсан сонин хачин мэдээний нэг болоод байна.
| ЭВЭРТЭЙ ТУУЛАЙ олон нийтийг шуугиуллаа |
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой
Төсвийн хүрээний мэдэгдлийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ
Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ
Ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээний явцын талаар мэдээлэл сонсож байна
Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ
Хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөж, зөөвөрлөж булсан байсан хэрэг гарчээ
Эмч, ажилтны мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулахад дэмжинэ