АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мёнтэй Вашингтонд хийсэн уулзалтын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай энэ онд дахин уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Трампын хэлснээр, тэрээр Ким Жон Унтай “сайн харилцаатай” бөгөөд харин Ким АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жо Байдентэй уулзахаас татгалзсан гэж онцолжээ. Мөн тэрбээр Солонгосын хойгт тогтвортой байдлыг хангахын тулд дипломат яриа хэлэлцээг сэргээхийг чухалчилж байгаагаа илэрхийлэв.
Гэсэн ч Хойд Солонгосын талаас албан ёсны хариу хараахан ирээгүй байна. Тус улсын төрийн хэвлэлд АНУ-тай харилцах асуудалд болгоомжтой хандсаар байгаа бөгөөд ОХУ, Хятадтай стратегийн холбоогоо улам бэхжүүлж буйгаа онцолжээ.
Өмнө нь Трамп, Ким нар 2018 онд Сингапурт, 2019 онд Ханоид, мөн Паньмунжомын цэрэггүй бүсэд уулзаж байсан ч цөмийн зэвсгийн асуудлаар тодорхой үр дүнд хүрээгүй юм.
???? Шинжээчдийн үзэж буйгаар, энэ удаагийн уулзалтын санал нь АНУ-ын гадаад бодлогын шинэ чиглэлд нөлөөлөх магадлалтай бөгөөд Солонгосын хойгийн цөмийн асуудлыг дахин олон улсын анхаарлын төвд авчирч байна.
Трамп Ким Жон Унтай дахин уулзах санал тавилаа |
|