Вашингтон — АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Украинд агаарын болон газрын ангиллын 3,350 ширхэг “Extended Range Attack Munition” (ERAM) пуужин нийлүүлэх шийдвэрийг дэмжлээ.
Энэхүү зэвсгийн тусламж нь ойрын хугацаанд Украинд хүрэх томоохон нийлүүлэлт болох бөгөөд нийт 850 сая ам.долларын үнэтэй багцыг голчлон Европын холбоотон орнууд санхүүжүүлэхээр болжээ.
Гэвч Пентагон пуужингийн ашиглалтад тодорхой хяналт, зөвшөөрлийн механизмыг тавих бөгөөд Украин эдгээрийг зөвхөн тусгай зохицуулалтын хүрээнд ашиглах боломжтой гэж мэдээлсэн байна. Энэ нь өмнө нь АНУ-аас нийлүүлсэн урт тусгалтай зэвсгүүдийн хэрэглээнд тавьсан хязгаарлалттай ижил байгааг шинжээчид онцолжээ.
Украин өмнө нь АНУ болон Европоос Storm Shadow зэрэг дэвшилтэт пуужингийн системүүдийг хүлээн авч байсан ч ашиглалтад нь хязгаар тавьсаар ирсэн юм.
Шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү шинэ нийлүүлэлт нь Украинд богино болон дунд зайд цохилт өгөх чадавхыг нэмэгдүүлэх ч, Оросын эсрэг урт тусгалын цохилт хийх боломжоос зайлсхийх АНУ-ын стратегийн хүрээнд хийгдэж байна.
АНУ Украинд 3,350 ширхэг “ERAM” пуужин нийлүүлэхийг дэмжлээ |
|