Вашингтон. – АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2025 оны 9 дүгээр сарын 19-нд гаргасан зарлигаар H-1B визийн шинэ өргөдөл бүрт 100 мянган ам.долларын нэмэлт нэг удаагийн хураамж авах журам баталлаа. Энэхүү шинэчлэлт 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.
Шинэ журам нь зөвхөн шинэ визийн өргөдөл гаргагчдад хамаарах бөгөөд өмнө нь олгогдсон виз болон хугацаа сунгалтад хамрагдаж буй хүмүүсээс энэхүү төлбөр авахгүй. АНУ-ын Цагаачлалын албаны (USCIS) мэдээлснээр одоо хүчин төгөлдөр H-1B визтэй байгаа иргэд эх орондоо зорчиж ирэх, хугацаа сунгуулах зэрэг үйлчилгээнд энэ өөрчлөлт нөлөөлөхгүй аж.
Засгийн газрын зүгээс энэхүү өндөр хураамжийг тогтоосон шалтгаанаа “АНУ-ын ажиллах хүчний зах зээлд гадаад ажилчдын зохисгүй хэрэглээг хязгаарлах, өндөр цалинтай, өндөр чадвартай мэргэжилтнүүдийг илүү түлхүү татах, америк ажилчдын эрх ашгийг хамгаалах” гэж тайлбарлажээ.
Гэвч олон улсын бизнесийн байгууллагууд болон ажил олгогчид энэ өөрчлөлтийг санхүүгийн хүнд дарамт үүсгэнэ гэж үзэж, шүүмжилж байна. Мөн Энэтхэг зэрэг H-1B виз эзэмшигч олон иргэнтэй улсуудын зүгээс гэр бүл, ажил амьдралд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж болгоомжилжээ.
Шинэ журам хүчин төгөлдөр болсноор АНУ-ын технологийн компаниудад өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг элсүүлэх үйл явц илүү өртөгтэй болж, цаашдын хөдөлмөрийн зах зээлд тодорхой өөрчлөлт гарах төлөвтэй байна.
| АНУ H-1B визний хураамж 100 мянган Ам.доллар боллоо |
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Эхнэрийг нь барьцаалж 1.3 тэрбум төгрөг нэхжээ
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав
Юмжаагийн Цэдэнбалын түүхэн баримтаар нотлогдох ололт ба алдаа
Европын орнууд хүүхдийн нийгмийн сүлжээн дэх хэрэглээнд хатуу хяналт тавьж эхэллээ
Х.Нямбаатар: Лодой я…… д хэлэхэд ах нь чам шиг пацаанаар хаана суралцах яаж амьдрахаа заалгахгүй
Нэг бол яая гэхэв хоёрын хоёр Засгаас хөөгдөв