Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨГЖИЛД-ЗАЛУУ ИНЖЕЖЕРҮҮДИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
5 жил өмнө   477

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган” арваннэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд болох гэж байна. “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг угтаж “Барилгын салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг Барилгын хөгжлийн төвд боллоо.

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж буй уг чуулганаар аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл холбоо, барилгын салбарын залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодлыг сонсож шийдвэр гаргах түвшинд хүргэхээрээ энэхүү хэлэлцүүлэг онцлог юм. Хэлэлцүүлэгт БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн холбогдох газрууд, эрдэм шинжилгээний байгууллага, 21 аймгийн залуу инженерүүдийн төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн үеэр БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ, НАМЗХ-ны бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Дашравдан, Үндэсний статистикийн хорооны статистикч Д.Баасан, ШУТИС-БАС-ийн багш Б.Эрдэнэдаваа, Япон улсын Азуса сэккэй компанийн инженер Н.Гантулга, "Монкон групп" ХХК-ийн ХАБЭА-ын албаны дарга Д.Мөнхбат нар илтгэлээ хэлэлцүүллээ.

Барилгын салбарын залуу инженерүүдийн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаа НАМЗХ-ноос илэрхийлсэн юм.

“БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨГЖИЛД-ЗАЛУУ ИНЖЕЖЕРҮҮДИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Зургийн сан
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0