Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
З.Баянсэлэнгэ нарыг шүүх хурал үргэлжилж байна
4 жил өмнө   362
З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
 
Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
 
Тус хэргийн шүүх хуралдаан өчигдөр буюу гуравдугаар сарын 4-ний өдрийн 9.00 цагт эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
 
З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.
 
Уг хэргийн шүүх хуралдааныг энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдөр товлоод байсан ч шүүх хуралдаанд гэрч, хохирогч, 2 шинжээчийг оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тул гуравдугаар сарын 4-ний өдөр болж хойшлогдсон билээ.
 
Ц.ОРГИЛ
З.Баянсэлэнгэ нарыг шүүх хурал үргэлжилж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0