Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Увсад -45 градус хүрч хүйтэрчээ
3 жил өмнө   563
2021 оны нэгдүгээр сарын 5-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч улам чангарч, салхитай, жавартай хүйтэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
 
Нэгдүгээр сарын 4, 5-нд Увс аймгийн хэмжээнд өдөртөө нийт нутгаар 19-33 хэм, шөнөдөө 30-45 хэм хүйтэн, Зүүнговь -45.1, Тэс -44.4, Улаангомд -40.2 хэм хүйтэн хоножээ. Тус аймгийн Давст 12 см, Тэс, Сагил, Баруунтуруун 8 см, Улаангом, Түргэн 6 см, Малчин 5 см, Зүүнговь 4 см, Өндөрхангай, Хяргас 3 см, Зүүнхангай 2 см, Цагаанхайрханд 1 см цасан бүрхүүлтэй байгаа аж.
 
Энэ сарын эхний арав хоногийг дуустал Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 35-40 градус хүрч хүйтрэх юм байна. Харин бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус байна. Энэ сарын 8, 9-нд Халх голын сав нутгаар цас бударна гэж Дорнод аймгийн Ус цаг уурын газраас мэдээлжээ.
 
Сарын дунд хүртэл салхи их төлөв баруун хойноос 5-10 м/сек, Дашбалбар, Матад сум орчмоор 13-15 м/сек хүрч ширүүсэх аж. Дунд арав хоногоос хүйтний эрч бага зэрэг сулрах юм байна.
 
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Увсад -45 градус хүрч хүйтэрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0