Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Шөнийн цагаар иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан залуусын талаар ЦЕГ-аас нэмэлт тайлбар өглөө
3 жил өмнө   325
Шөнийн цагаар байрны урд талын сагсан бөмбөгийн талбайд сагс тоглож байсан залуусыг баривчиллаа гэх бичлэг олон нийтийн сүлжээд тараад буй.
 
Энэ тухай Цагдаагийн ерөнхий газар "Энэ оны долдугаар сарын 18-ны өдрөөс 19-ний шилжих шөнө 01:00 цагийн орчимд “Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр 25, 26, 27 дугаар байрны урд талын “сагсан бөмбөгийн талбайд хүмүүс гадаа шуугилдаад, сагс тоглоод амраахгүй байна” гэсэн мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн алба хаагчид очиж шалгасан.
 
Ийнхүү шалгахад 20 настай зургаан эрэгтэй гадаа талбайд сагс тоглож байсан тул иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх иргэдэд шөнийн цагаар гудамж талбайд чанга дуу чимээ гаргаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэдгийг тайлбарлаж, тарах шаардлагыг тавихад уг иргэд тарахгүй байсан. Мөн тэдний дундаас 1999 онд төрсөн иргэн Г гэгч нь “бид нар яахаараа тардаг юм, бид нар зүгээр тоглож байна” гэх зэргээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн тул Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажилласан" гэсэн тайлбар өглөө.
 
Дээрх иргэдийн гаргасан үйлдлийг энгэрийн камерын бичлэгээр баримтжуулан, мэдүүлэг авч Зөрчлийн тухай хуулийн дагуу материалжуулан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг мөн хэллээ. 
Шөнийн цагаар иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан залуусын талаар ЦЕГ-аас нэмэлт тайлбар өглөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0