Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Сансар огторгуйн тухай шилдэг кинонуудаас ...
3 жил өмнө   1194
Яг өнөөдрөөс 40 жилийн тэртээ монгол хүн анх сансарт нисэж байв. Хүн бүрд тохиохгүй ховор завшаан. Сансарт нисэхгүй ч гэлээ кино үзэж, сэтгэлээ баясгаж, оюуны цангаагаа тайлах боломж танд бий. Ингээд сансар огторгуйтай холбоотой бүх цаг үеийн шилдэг кинонуудаас танд сорчлон товч танилцуулья.
 
“Gravity”
НАСА-гийн сансрын хөлөг сансрын маш том хог, хаягдалд цохигдсоноор хүнд гэмтэж цааш явах боломжгүй болдог. Энэ үед хөлөгт байсан хоёр сансрын нисгэгч дэлхий рүү буцах арга замыг эрэлхийлэх болно. Тэдэнд юу тохиолдол бол? Энэ асуултын хариултыг та “Gravity” киноноос олох болно.
Найруулагч Альфонсо Куарон, зураглаач Эммануэль Любезки, “Framestore” кино компаниуд энэ киногоор дамжуулан сансар огторгуй, цаг хугацаа, орон зайн талаарх ойлголтыг сонирхолтой байдлаар хүргэнэ гэдэт итгэлтэй байна.
 

 
“Alien”
Нээгдээгүй нэгэн гаригаас дохио хүлээж авсан хэсэг сансрын нисгэгчдийн санаанд оромгүй аяллын тухай өгүүлдэг тус кино шинжлэх ухааны зөгнөлт бүтээл билээ. Огторгуй ертөнцөд биднээс өөр амьд амьтан бий юу, харь гаригийнхан гэж чухам хэн бэ? Энэ асуултад “Alien” кино маш сонирхолтой хариулт өгч чадсан юм.
 

“Appollo 13”
АНУ-аас сар луу ниссэн “13 дугаар Аполло”-гийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн энэ киног шилдэг найруулагч Рон Хоувард  найруулжээ. Түүнчлэн гол дүрд “Цэрэг Райныг аварсан нь”, “Форрест Гамп” “Орхигдсон хүн” зэрэг бүтээлээрээ танигдсан Холливудын алдарт жүжигчин Том Хэнкс гол дүрд тоглосон нь үзэгчдийн талархлыг хүртэж, яг оносон сонголт хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Киноны тухай товч өгүүлэхэд, америкчууд 1970 онд сар луу амжилттай ниссэн ч энэ үйл явдлын цаана юу өрнөсөн нь сонирхол татна.
 

 
“The Martian”
Золгүй байдлаар Марс гариг дээр гацсан “NASA”-гийн сансрын нисгэгч, биологич амьд үлдэхийн төлөө хэрхэн тэмцэж байгааг дээрх киноноос үзэх боломжтой. Кино шүүмжлэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авсан тус бүтээл сансар огторгуйн тухай кинонуудад маш өндөр босго тогтоож чадсан билээ.
 

 
Interstellar
Хүн төрөлхтнийг аврах, амьдрахад хялбар өөр гариг, шинэ ертөнцийг хайхын тулд сансрын нисгэгчид адал явдалтай бөгөөд аюултай аялал хийх болно. Тэд сансар огторгуйн өт хорхойн нүхнээс гарч чадах болов уу.   
 

Сансар огторгуйн тухай шилдэг кинонуудаас ...
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0