Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“Финикс” багийн холбогч Крис Пол дамжуулалтынх нь тоо 10 мянгыг давжээ.
3 жил өмнө   320
“Финикс” багийн холбогч Крис Полын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тогтмол улирлын үеэр хийсэн дамжуулалтынх нь тоо 10 мянгыг давжээ.  
 
"Лейкерс" багтай хийсэн тоглолтын өмнө Крис Полын хийсэн дамжуулалтын тоо 9991 байсан бол гуравдугаар үед тэрбээр 10 мянгад хүрэхэд шаардлагатай байсан 9 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна. Полоос гадна Жон Стоктон (15 806), Жейсон Кидд (12 091), Стив Нэш (10 335), Марк Жексон (10 334), Мэжик Жонсон (10 141) нар 10 мянгаас илүү удаа дамжуулалт хийж байсан бол Леброн Жеймсийн хувьд энэ үзүүлэлт 9669 байдаг аж.
 
Өдгөө 35 настай Пол "Лос-Анжелес Клипперс", "Хьюстон" , "Оклахома" багуудад тоглож байсан юм. Тэрбээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолтод 11 удаа оролцож байсан бөгөөд АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн дэх хоёр удаагийн олимпын аварга юм. 
 


“Финикс” багийн холбогч Крис Пол дамжуулалтынх нь тоо 10 мянгыг давжээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0