Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Оскарын шагнал хүртсэн анхны Солонгос жүжигчин
3 жил өмнө   1934
 АНУ-ын кино урлаг, шинжлэх ухааны академийн 93 дахь удаагийн шилдгүүдийг зарлах ёслол Лос-Анжелес хотын “Dolby Theatre”-т эхэлжээ. Оскарын шагнал гардуулах ёслол гурав дахь жилдээ дараалан хөтлөгчгүйгээр зохион байгуулагдаж байна. Тус наадмаас бидний мэдэх Солонгосын жүжигчин Юн Ё Жон шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртлээ.
 
Тэрбээр өөрийн нэрийг зарлах үеэр цочирдон хүлээн авч маш их баяртай байгаагаа илэрхийлсэн юм.   "Minari" кинонд бүтээсэн дүрээрээ Америкийн Кино академийн шагналыг хүртэж буй  анхны солонгос жүжигчин болж байна. 
Харин тэрбээр шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн ази гаралтай хоёр дахь жүжигчин болж байгаа бөгөөд түүнээс өмнө нь Японы уран бүтээлч Миёоши Умеки 1975 онд уг шагналыг гардаж байжээ.
 
Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын уран бүтээлчид Оскарын наадмын хүчтэй өрсөлдөгчид болж байна. Эргэн сануулахад, өмнөх жилийн Оскарын наадамд "Шимэгч" киногоороо зургаан төрөлд нэр дэвшиж, шилдэг найруулагч болон шилдэг кино төрөлд ялалт байгуулсан билээ.

 

Оскарын шагнал хүртсэн анхны Солонгос жүжигчин
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0