Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Пакистаны арми Афганистаны хилийн бүс нутагт агаарын цохилт өгөх үеэр 47 хүн алагджээ
2 жил өмнө   320
Бямба гарагт Пакистаны зэвсэгт хүчин хөрш Афганистаны зүүн хязгаарын Хост, Кунар мужуудад агаарын цохилт өгсний улмаас хамгийн багадаа 47 энгийн иргэн амиа алджээ.
 
Талибанчууд Афганистаны засгийн эрхийг авсан үеэс хойш хоёр улсын хилийн мөргөлдөөн эрчимжиж байгаа. Исламабадын эрх баригчид Афганистаны талаас зэвсэгт этгээдүүд газар нутагт нь байнга халдан довтлох болсон хэмээн буруутгаж байна.
 
Харин Талибаны засгийн газар зэвсэгт бүлэглэлүүд Афганистанд үүрлэж буй гэсэн мэдээллийг няцаасаар байгаа.
 
Сөргөлдөөн эрчимжсэний улмаас Пакистаны тал Афганистантай залгадаг 2,700 км хилийнхээ зарим хэсэгт өргөст тор татах болжээ.
 
Бямба гарагт Пакистаны армийн нисдэг тэрэгнүүд Кунар муж дахь сууринд агаараас цохилт өгсөн гэж Талибаны албаныхан мэдээлсэн байна. Дараа нь Хост мужийн нутагт Пакистаны талаас пуужингийн цохилт өгчээ.
 
Пакистаны эрх баригчид агаарын цохилтынхоо талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Харин Ням гарагт тус улсын гадаад хэргийн яам газар нутагт нь үүрлэсэн зэвсэгт бүлэглэлүүдийг хяналтдаа авахыг Талибаны засгийн газарт уриалжээ.
 
Өнгөрсөн Пүрэв гарагт Пакистаны Умард Вазиристан мужид Афганистаны талаас орж ирсэн зэвсэгт этгээдүүд Пакистаны армийн хэд хэдэн цэргийн амийг хөнөөсний хариуд агаарын цохилт өгснийг уг мэдэгдэлд тайлбарласан байна.
 
“Харамсалтай нь ТТП (Тэхрик-э-Талибан Пакистан) зэрэг хууль бус террорист бүлгүүд Пакистаны хилийн постуудад халдлагаа үргэлжлүүлсээр байгаагийн улмаас бид хэд хэдэн цэргээ алдаад байна” гэж гадаад хэргийн яам мэдэгджээ.
 
Афганистаны Талибан хөдөлгөөн, Пакистаны ТТП нь ижил үзэл номлолтой ч хилийн хоёр талд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд юм.
 
Бямба гарагт болсон агаарын цохилтын дараа Кабул дахь Талибаны засгийн газраас Пакистан улсад анхааруулга өгсөн байна.
 
“Энэхүү харгислал нь Афганистан, Пакистаны хооронд дайсагналцах замыг нээж байна. Хэрвээ дайн эхэлбэл энэ нь аль ч талын сонирхол биш гэдгийг Пакистаны тал ойлговол зохино” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
 
Амралтын өдрүүдэд Афганистаны Хост болон бусад хэд хэдэн  мужид Пакистаны агаарын цохилтыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан зохион байгуулагдсан байна.
 
 
 
Эх сурвалж: AFP
Пакистаны арми Афганистаны хилийн бүс нутагт агаарын цохилт өгөх үеэр 47 хүн алагджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0