Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Медведчук өөрийгөө Мариуполийн хамгаалагчид болон оршин суугчдаар солилцохыг Путин, Зеленский нарт уриалжээ
2 жил өмнө   310
Москвагийн бодлогыг дэмждэг Украины улс төрч Виктор Медведчук өөрийг нь Мариуполь хотыг хамгаалагчдаар, оршин суугчдаар солилцохыг ОХУ, Украины ерөнхийлөгч нарт уриалжээ.
 
“Мариуполь хотыг хамгаалж буй цэргүүдээр, Мариуполь хотын оршин суугчдаар солилцохыг Виктор Владимирович Медведчук миний бие ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нараас хүсэж байна” гэж Даваа гарагт Украины аюулаас хамгаалах албанаас тараасан видео мэдэгдэлд тэр өгүүлсэн байна.
 
Украины албаны эх сурвалжийн мэдээлснээр одоо Оросын цэргийн бүслэлтэд байгаа Мариуполь хотод 120,000 орчим энгийн иргэн хүнд нөхцөлд амьдарч байгаа гэнэ. Бас Азовын батальон, Украины тэнгисийн явган цэргийн 36 дугаар бригад тус хотыг хамгаалан тулалдаж байгаа юм.
 
Долоо хоногийн өмнө Украины тал гэрийн хорионоос оргон зайлаад эрэн сурвалжлагдаж байсан Медведчукийг баривчилснаа зарлаж байв.
 
Үүний дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский түүнийг олзны цэргүүдээр солилцох саналыг Оросын талд тавьсан ч хүлээж аваагүй юм.
 
Дараа нь Медведчукийн гэргий Оксана Марченко нөхрийг нь суллахад туслахыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс хүсэж байв.
 
Тэр бас Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман нарт энэ асуудлаар хандаж байжээ.
 
Дараа нь тэр бас Оросын талд олзлогдсон Британийн сайн дурынхны ар гэрийнхэнд хандаж, нөхрийг нь тэднээр солилцох асуудлаар ерөнхий сайд Борис Жонсонд хүсэлт гаргахыг гуйж байсан юм.
 
 
 
Эх сурвалж: ТАСС

 

Медведчук өөрийгөө Мариуполийн хамгаалагчид болон оршин суугчдаар солилцохыг Путин, Зеленский нарт уриалжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0