Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Мариуполь бууж өгөх эцсийн хугацаа ойртсоор байна
2 жил өмнө   333
Мариуполь хотод тулалдаж буй украин цэргүүдийг зэвсгээ орхин, бууж өгвөл амь насыг нь өршөөнө гэж Оросын талаас өчигдөр санал болгосон байна. Цэвэр хүмүүнлэгийн зарчмаар тавигдсан гэх санал нь Москвагийн цагаар өглөөний 06:00  хүртэл хүчинтэй гэж "Тасс" агентлаг мэдээлэв.
 
Мариуполь дахь Украины хүчнийхэн саналыг хүлээн авах мэдээлэл одоог хүртэл ирээгүй байна. Хэрэв Мариуполь хот бууж өгвөл хоёрдугаар  сарын 24-ний довтолгооноос хойш Оросын цэргүүд эзэлсэн  анхны томоохон хот болно. Киевээс тус Оросын саналд мөн хариу өгөөгүй байгаа юм.
 
Украины зүүн хойд Харьков хотод сүүлийн дөрвөн өдрийн турш бөмбөгдөлтийн улмаас 18 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадлаа гэж тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр орой мэдэгдэв. Зеленский мөн тус хотод хүмүүнлэгийн хямрал  үүсч, цэргүүд их хэмжээгээр шархадсан гэж мэдэгдэв.
 
Украин Европын холбоонд элсэх эсэхээ шийдэх асуулгын хуудсыг бөглөсөн гэж тус улсын Тамгын газрын дэд дарга Игорь Жоква мэдэгдлээ. Украины нийслэл Киев хотын ойролцоо Ням гаригийн өглөө  Броварийн дэд бүтцэд гэмтэл учруулсан гэж хотын дарга Игорь Сапожко цахим хуудсандаа мөн мэдэгдсэн юм.
 
Эх сурвалж: NBC
Мариуполь бууж өгөх эцсийн хугацаа ойртсоор байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0