Цөөн үгээр:
  • АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
  • Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ
6 жил өмнө   1711
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлжээ. Түүнийг хэвлэлийн хурал хийх үеэрээ хэргийн нууцыг задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал ирүүлжээ. Үүний дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхий түдгэлзүүлэх санал ирүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
 
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдээр парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүд ажилладаг юм. Тодруулбал, тус дэд хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж удирдаж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар ажилаж байна. 
 
А.ЦЭЛМЭН
Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0