Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
УИХ-ын дарга Г.Занданшатар бие даан монгол бичиг үзэж байна
5 жил өмнө   606
УИХ-ын дарга Г.Занданшатар бие даан монгол бичиг үзэж байна. Тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан удирдахын зэрэгцээ монгол бичгийн хичээлээ давтаж байсан тухай зураг өчигдөр цахим орчинд тархжээ.
 
Зургаас харахад УИХ-ын дарга гадаад үсгүүдээ үзэж буй бололтой. Гадаад үгэнд ордог “Ц” үсэг болон, “Ц” үсэг орсон “барилгын цемент, компьютерийн процессор” зэрэг үгийг бичиж байна.
 
УИХ-аар 2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуульд Монгол Улс 2025 оноос эхлэн албан хэргийг үндэсний болон кирилл үсгээр хослон хөтлөхөөр заасан учир хүн бүрд хуучин монгол бичгээ сурах, дунд сургуульд үзэж байгаад мартсан бол сэргээн санах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Ерөнхий боловсролын сургуулийн зургаадугаар ангиас эхлэн монгол бичгийн хичээлийг 12 дугаар анги төгстөл үзэж буй учир хүүхэд залуучууд хос бичигтэн болоход бэрхшээл гарахгүй бололтой. 
 
А.Цэлмэн
УИХ-ын дарга Г.Занданшатар бие даан монгол бичиг үзэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0