Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга боллоо
5 жил өмнө   892
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад Г.Дамдинням гишүүнийг нэр дэвшүүлснийг Байнгын хороо нь дэмжээд байсан юм. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 85.2 хувь дэмжиж, Г.Дамдинням гишүүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар сонголоо.
 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдсон учраас тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн юм.
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0