Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Эвлэж байсан МАН-ыг дахин хагаллаа
6 жил өмнө   646
Хэнтий сайхан нутаг. Түүх соёл, уул ус нь онцгой. Хөдөлмөрч, ухаант ард түмэнтэй. Эзэн Богдын минь төрж өссөн газар шороо. Гэтэл ийм сайхан нутаг, түмнийг төлөөлж төрд ирсэн хүмүүсийн суудал өнцөгдөх гээд байдаг болчихож.
 
 
Гантулга гэж гайгүй ирээдүйтэй гэмээр залуу байсан нь болчимгүй, ухаангүй үйлдлийнхээ төлөө Их хурлаас гарахаас өөр аргагүйд хүрэв. Гэтэл Оюун-Эрдэнэ нь Их хуралд суухгүй гээд мэдэгдчихлээ.
 
 
 
Нутгийн дүүгийнхээ төлөөнөөс бухимдсан, улс төрийн элдэв асуудалд ээрэгдсэнээсээ болсон байж болно. Гэхдээ Хан Хэнтийн ард түмнийг хэн УИХ-д төлөөлөх вэ гэдэг асуултын хариу гарцаагүй нэхэгдэх нь. Баагийг аварга ханхар сүрлэг, Хан уул шигээ эр хүн мөн ч гэсэн гав ганцаараа Хэнтий нутгийг төлөөлж барахгүй л болов уу даа.
 
 
 
Нөгөө талаар УИХ-ын гишүүн хүний хэнтэй ч, юутай ч хуваалцахгүй, ямар ч юмаар барьцаалж орхигдуулж болохгүй үүрэг хариуцлага бол хуралдаа суух, сонгогчдоо төлөөлж төрийн хэргийг барилцах явдал билээ. Их хуралдаа суухгүй гэдэг нь хичээлдээ явахгүй гэж уллаж байгаа айлын эрх хүүхдийн үйлдлээс арай өөр зүйл байлтай.
 
А.ЦЭЛМЭН
 
Эвлэж байсан МАН-ыг дахин хагаллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0