Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
ОУВС-гийн гүйцэтгэх захирал Найжел Рэйг хүлээн авч уулзжээ
5 жил өмнө   1953
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнөөдөр ОУВС-гийн захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй гүйцэтгэх захирал Найжел Рэйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монгол Улсад зочилж байгаад талархал илэрхийлж, Монгол Улс 1991 онд ОУВС-нд элсэн орсноос хойш 6 удаагийн ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжилд ОУВС-гийн үзүүлсэн дэмжлэг, туслалцаа их болохыг онцолсон байна.
 
Мөн тэрээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүнгээ өгч, амжилттай хэрэгжиж байгааг хэлж, хөтөлбөрийн хэрэгжилтэд техникийн шалтгаантай бага зэргийн саатлууд тулгарсан боловч амжилттай шийдвэрлэн цаашид хэвийн үргэлжлэхээр болж байгааг дуулгажээ. Монголбанкны зүгээс хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь эдийн засагт тулгарч буй цаашдын сорилтыг даван туулахад чухал гэж харж байгааг хэлж, үүний төлөө зүтгэн ажиллаж байгааг тусалж дэмжиж ажиллахыг хүсчээ. Энэ үеэр Монголбанкнаас “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, сорилт”-ын талаар танилцуулга хийж, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүн, цаашид анхаарах асуудлаар харилцан санал солилцсон байна.
 
Ноён Рэй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” Монгол Улсад үр дүнгээ өгч байгааг тоон мэдээллүүд гэрчилж байна гээд хүчирхэг банкны салбар, сахилга баттай төсөв, мөнгөний бодлогууд нь одоо хүрээд байгаа үр дүнгээ баталгаажуулахад чухал болохыг онцолж, цаашид дэмжин тусалж ажиллахаа илэрхийлэв.
 
А.ЦЭЛМЭН
ОУВС-гийн гүйцэтгэх захирал Найжел Рэйг хүлээн авч уулзжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0