Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
"Бэтмен" киноны зураг авалтыг хойшлуулжээ
4 жил өмнө   778
Америкийн “Warner Bros” кино студи "Бэтмен" киноны зураг авалтыг хоёр долоо хоногоор хойшлуулах шийдвэр гаргажээ.
 
“Warner Bros” "Бэтмен" уран сайхны киноны зураг авалтыг хоёр долоо хоногийн хугацаагаар хойшлуулж байна. Студи коронавирустэй холбоотой нөхцөл байдлыг анхааралтай ажиглах болно” хэмээн мэдэгдэлд дурдсан.
 
Супер баатрын тухай уг киноны зураг авалтыг 1 дүгээр сард Лондонд эхлүүлжээ. Кинонд жүжигчин Роберт Паттинсон, Зои Кравиц, Колин Фаррелл нар гол дүрийг бүтээж байгаа билээ. “Warner Bros” кино студи өмнө нь “Riverdale” цувралын зураг авалтыг зогсоосон байна. Зураг авалтын багийн гишүүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргажээ. 
"Бэтмен" киноны зураг авалтыг хойшлуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0