Тайландад болсон боксын олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд 51 эрхийг 33 улсын тамирчин авлаа. Ирланд хамгийн олон буюу дөрвөн эрх авсан бол Энэтхэг, Казахстан, Испани тус бүр гурав, Азербайжан, Йордан, Мексик, Филиппин, Польш, БНСУ, Тайланд, Украин, АНУ тус бүр хоёр, бусад улс нэг эрх нэмлээ.
Монголын багаас нийт 12 тамирчин хүч сорьсноос хоёр нь олимпын эрхийн төлөө тунаж үлдсэн. Улмаар эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал эрх авснаар боксын төрөлд хоёр тамирчин "Парис 2024"-ыг зорих боллоо.
Түүнээс өмнө эмэгтэйчүүдийн 50 кг-д О.Есүгэн эрхээ авсан билээ.
Олимпын боксын төрөлд Үндэсний Олимпын Хорооны гишүүн 63 орны 240 боксчин нударга зөрүүлнэ. Харамсалтай нь эрчүүд маань 1972 оноос хойш 12 удаагийн олимпод тасралтгүй оролцсон буухиа тасрах нь. Боксын төрлөөр эрчүүд нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.
Монголын эрэгтэй боксчид "Парис 2024"-ийг алгасахаар болов |
|