Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Путин:Ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй
4 жил өмнө   411
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2020.02.13/ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх комиссын хуралд оролцох үеэрээ уламжлалт гэр бүлийн харилцаа, ижил хүйстний гэрлэлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр “Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд ижил хүйстний гэрлэлтийг хэзээ ч хуульчлахгүй. Би өмнө нь энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Гэрлэлт гэдэг бол зөвхөн эр, эм хоёр хүний хоорондын харилцаа. Би уламжлалт гэр бүлийн харилцааны үнэт зүйлийг эрхэмлэсээр ирсэн. Дахин хэлье. Эцэг, эх гэж хоёр хүн л байх ёстой. Хоёр эцэг, эсвэл хоёр эх гэж байх ёсгүй” хэмээн хэлсэн байна.
 
Орос улсыг 20 жил удирдсан Владимир Путин үнэн алдартны шашны үнэт зүйлийг дээдэлсээр ирсэн ба ЛГБТИ-ийн харилцаа, ижил хүйстний гэрлэлт зэрэг барууны хэт либерал үзлээс Орос улс хол байх ёстой гэсэн үзлийг баримталдаг гэдгээ удаа дараа илэрхийлсэн юм.
 
Түүний нэгдүгээр сард Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шийдвэр нь барууны чигийг баримтлагч улс төрийн хүчнүүдэд ижил хүйстний гэрлэлтийг хуулинд тусгах нөхцөл боломжийг бүрдүүлээд байгаа юм. Гэсэн ч эрх баригчдын зүгээс үүнийг эрс няцааж байгаа ажээ.
 
Эх сурвалж: DAILYMAIL
Путин:Ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0