Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Д.Трамп эдийн засагт дэмжлэг үзүүлэх тухай хуульд гарын үсэг зуржээ
4 жил өмнө   279
Коронавирусний цар тахлын үр дагаврыг даван туулахад чиглэсэн эдийн засагт дэмжлэг үзүүлэх 2 их наяд ам.долларын арга хэмжээний тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ. Өмнө нь уг санхүүгийн багцыг Конгрессын Сенатын танхим болон Төлөөлөгчдийн танхим баталсан юм.
 
Энэхүү эдийн засгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том санхүүгийн багц юм. 2008 оны санхүүгийн хямралын үр дагаврыг зөөлрүүлэхийн тулд Конгресс 800 тэрбум ам.долларын багцыг баталж байжээ.
 
Баримт бичигт ажилгүйдлийн тэтгэмж олгох, эмнэлгүүдэд тусламж үзүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжихийг тусгажээ. Үүнээс гадна АНУ-ын иргэн бүр 1200 орчим ам.доллар авах боломжтой аж. 
Д.Трамп эдийн засагт дэмжлэг үзүүлэх тухай хуульд гарын үсэг зуржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0