Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Олон жилийн дараа Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө
4 жил өмнө   331
АНУ-ын “SpaceX” компанийн сансрын хөлөг Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ хоёр сансрын нисгэгчийг тээвэрлэн бямба гарагт сансар луу хөөрлөө.
 
АНУ сүүлийн 10 орчим жилийн хугацаанд улсынхаа нутаг дэвсгэрээс анх удаа сансрын нисгэгчдээ дэлхийн тойрог зам руу илгээж буй нь энэ юм.
 
“Crew Dragon” хөлгийг тээсэн “Falcon 9” пуужин Флорида муж улс дахь Кеннедигийн нэрэмжит сансар судлaлын төвөөс орон нутгийн цагаар 15:20 минутад хөөрчээ. Өдгөө 49 настай Роберт Бенкен, 53 настай Дуглас Херли нар Олон улсын сансрын станцад /ОУСС/ ням гаргийн 10:29 минутын орчимд очих төлөвтэй байна.  
 
“NASA”-гийн “Space Shuttle” хөтөлбөр 2011 онд зогссоноос хойш Америкийн сансрын нисгэгчдийг ОХУ-ын “Soyuz” хөлгөөр ОУСС руу хүргэж байгаа бөгөөд “NASA” нэг суудалд 86 сая орчим ам.долларыг зарцуулдаг ажээ. Ташрамд дурдахад, түүхэнд анх удаа хувийн компанид бүтээсэн хөлгөөр сансрын нисгэгчдийг дэлхийн  тойрог зам руу анх удаа илгээсэн нь энэ юм. “SpaceX”-ийн мэргэжилтнүүд “Crew Dragon”-ийг бүтээхэд 15 жилийг зориулжээ. 
 
 
 
Б.Сайханзаяа
Олон жилийн дараа Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0