Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Роберт Финке эрэгтэйчүүдийн 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Олимпын алтан медаль хүртлээ
3 жил өмнө   391
АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Роберт Финке эрэгтэйчүүдийн 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Олимпын алтан медаль хүртлээ.
 
Өдгөө 21 настай залуу тамирчин Р.Финке финалын 50 метрийн өмнөхөн дөнгөж дөрөвдүгээр байрт бичигдэж байсан боловч хурдаа нэмснээр 7 минут 41.87 секундын амжилтаар тус төрөлд түрүүлжээ. Тэмцээний ихэнх хугацаанд тэргүүлсэн Италийн усан сэлэлтийн тамирчин Грегорио Палтриниеригийн хувьд Р.Финкегээс 0.24 секундын дараа барианд орж, мөнгөн медалийн болзол хангасан байна.
 
Харин Украины усан сэлэлтийн тамирчин, Европын аварга Михайло Романчук 7 минут 42.33 секундээр удаалж, хүрэл медалийн эзэн болжээ. 
 
Эх сурвалж: USATODAY
 
АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Роберт Финке эрэгтэйчүүдийн 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Олимпын алтан медаль хүртлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0