Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Умард Солонгосын төлөөлөгчид сингапур руу явжээ
6 жил өмнө   627
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтад бэлтгэх Умард Солонгосын төлөөлөгчид Сингапурыг зорихоор Бээжин хотод иржээ. Энэ тухай телевизийн “TBS” суваг мэдээлэв.
 
Тус телевизийн мэдээлснээр, Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 8 хүн багтаж байгаа бөгөөд тэдний дунд Улс орноо энх тайвнаар нэгтгэх хорооны тэргүүн Ри Сон Гвон багтаж байгаа аж. Төлөөлөгчид Бээжин хотын нисэх онгоцны буудлаас Сингапур руу явах юм. Хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд АНУ болон Умард Солонгосын засаг захиргааны төлөөлөгчид яриа хэлэлцээ хийж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ.
 
Ирэх сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон АНУ-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалтыг хийх хандлагатай хэвээр байгаагаа Д.Трамп өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм.
 
А.ЦЭЛМЭН
Умард Солонгосын төлөөлөгчид сингапур руу явжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0