Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Модны хөвөн буюу унгирал халдвар тараадаг гэж айх хэрэггүй
4 жил өмнө   1387
Биологийн шинжлэх ухааны доктор, АӨСҮТ-ийн харшлын лабораторийн эрхлэгч Б.Сангидорж нийслэл хотод хийсээд буй модны хөвөн буюу улиас модны унгирлын талаар тайлбарлалаа.
 
  • "Улиас модны хөвөн гэдэг нь ургамлынх нь үр юм. Улиас мод эр, эм хоёр төрөлтэй. Эр улиас тавдугаар сарын эхээр ургадаг, улаан хүрэн, ягаан өнгөтэй цэцэгтэй байдаг. Эр улиас модны цэцэг дэлгэрээд, дохиурын тоосовч нь агаарт тархсан нөхцөлд сар орчмын дараа үрлэдэг. Энэ нь ногоон өнгийн молцогтой байдаг. Үүнийг эм улиас мод гэж нэрлэдэг. Эм улиас нь бидний анхаарал татаад байгаа хөвөнг үүсгэдэг.
  • Улаанбаатарын хэмжээнд хамгийн их өргөн байдаг, хурдан ургаж, 100 гаруй насалдаг мод. Үүнээс гадна маш их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулж, ашигтай үнэрт бодисыг гаргадаг, агаарын бохирдлыг багасгадаг, дуу чимээг намсгадаг зэрэг олон талын үнэлж баршгүй ач холбогдолтой. Ийм учраас хот байгууламжид олон үе дамжин хэрэглэгдэж байгаа энэ мод сүүлийн үед их хэмжээгээр таригдаж улиасны унгирал үүсэж байгаа. Унгирал 1980-аад оны сүүлчээс гардаг байсан. Энэ жилийн хувьд харьцангуй их байна.
  • Гадны орны судлаачид улиасны унгиралаар дамжиж халдварт өвчин тархдаг. Коронавирусийн халдвар дамжин тархах нөхцөл байна гэдгийг хэлсэн байдаг. Судалгаанд үндэслэж үзэхэд улиасны унгирал өвчин тарааж байгаа нь батлагдаагүй. Гэхдээ унгирал нь өвчин тараах магадлалтай. Тиймээс унгирлыг тархаахгүй, аль болох хязгаарлах шаардлагатай. 
  • Улиас модны унгирлыг хязгаарлах үндсэн нэг арга нь модыг хэлбэржүүлэх юм. Энэ нь дөрөвдүгээр сарын сүүлчээр хийгддэг ажил. Өөрөөр хэлбэл улиас мод цэцэглэхээс өмнө хийгддэг учраас Монгол Улсын стандартад заасны дагуу хэлбэржүүлсэн байх шаардлагатай. Үүний дараагийн асуудал эр цэцэг. Улиас модны эр цэцгийг тайрах хэрэгтэй. Эр цэцэг тоос гаргадаг. Тоосноос нь харшил үүсдэг. Улиасны тоосны харшил эр модноос үүсдэг онцлогтой
 
Унгирлын хор шалтгаан юу вэ
 
Унгирал нь харшлыг сэдрээх шинж чанартай гэдэгт нэлээд олон харшил судлаачид санаа нэгдсэн байдаг.  Харшил төрүүлэх шинж чанартай үетэн ба үет ургамлуудын тоос унгиралаар дамжиж тархдаг. Тоос дамжуулж буй учраас харшил үүсгэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх шинж чанартай. Иймээс мэргэжлийн байгууллагууд унгирлыг тархаахгүй байх талаар анхаарч ажиллах хэрэгтэй.
 
Иргэдийн хувьд "унгирал халдвар тараадаг" гэж айх хэрэггүй, орчиндоо байгаа унгирлыг цэвэрлээд, тархалтыг багасгах боломжтой" хэмээн тайлбарлалаа.
 
Модны хөвөн буюу унгирал халдвар тараадаг гэж айх хэрэггүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0