Цөөн үгээр:
Хамгийн үнэ цэнэтэй 20 багийн жагсаалтыг “Барселона” баг тэргүүлжээ
1 сар өмнө   1286
Forbes” сэтгүүлээс гаргасан хөлбөмбөгийн хамгийн үнэ цэнэтэй 20 багийн жагсаалтыг анх удаа “Барселона” баг тэргүүлжээ.
 
Жилийн өмнө гаргасан жагсаалтад Мадридын “Реал” нэгдүгээрт бичигдэж байв. Багуудыг эрэмбэлэхдээ “Forbes” 2019/2020 оны улирлын орлого болон үйл ажиллагааны орлогыг нь тооцоолжээ.  
 
Энэ удаагийн хамгийн үнэ цэнэтэй 5 багийн жагсаалтыг дурдая.
  • Барселона» - 4.76 тэрбум ам.доллар
  • Реал» — 4.75 тэрбум ам.доллар
  • Бавария» — 4.215 тэрбум ам.доллар
  • Манчестер Юнайтед» — 4.2 тэрбум ам.доллар
  • Ливерпуль» — 4.1 тэрбум ам.доллар
“Барселона” баг нэгдүгээрт бичигдсэн хэдий ч коронавирусний цар тахлын улмаас санхүүгийн асуудлууд нь эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, тус багийн тайланд цэвэр өрийн хэмжээ нь 488 сая евро буюу 1.4 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн дурджээ.
Хамгийн үнэ цэнэтэй 20 багийн жагсаалтыг “Барселона” баг тэргүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0