Цөөн үгээр:
  • М-Си-Эс Кока-Кола ХХК "Тогтвортой хөгжлийн манлайлагч"-аар шалгарлаа
  • Коронавируст халдварын 50 тохиолдол шинээр батлагдаж, хяналтад байгаа хүний тоо 1,737 болов
  • Япон улс хөгжлийн албан ёсны тусламжийн бодлогоо “стратегид тулгуурлан“ өөрчлөх гэнэ
ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар уулзжээ
2 сар өмнө   150
 Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэргийн сайд нар АНУ-ын Нью-Йорк хотноо уулзах үеэрээ ОХУ-ын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авах чиглэлд ажиллахаар тохиролцлоо гэж ЕХ-ны Гадаад хэргийн асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жосеп Боррель лхагва гаргийн орой сэтгүүлчдэд мэдээлжээ. 
 
“Бид Украинд үзүүлэх цэргийн тусламжаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, зэвсгээр үргэлжлүүлэн хангана. Мөн Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний талаар судалж батална” гэж Ж.Боррель АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа мэдэгдсэн байна. 
 
“НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомжийн дагуу Украин Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалах, нутаг дэвсгэртээ бүрэн хяналтаа тогтоох хууль ёсны эрхээ хэрэгжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх эрхтэй. Үүний тулд бид Украины хүчин чармайлтыг дэмжиж, цэргийн техник хэрэгслээр шаардлагынх нь хэрээр үргэлжлүүлэн хангах болно” гэдгийг тэрбээр онцолжээ.
ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар уулзжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0