Цөөн үгээр:
  • М-Си-Эс Кока-Кола ХХК "Тогтвортой хөгжлийн манлайлагч"-аар шалгарлаа
  • Коронавируст халдварын 50 тохиолдол шинээр батлагдаж, хяналтад байгаа хүний тоо 1,737 болов
  • Япон улс хөгжлийн албан ёсны тусламжийн бодлогоо “стратегид тулгуурлан“ өөрчлөх гэнэ
SpaceX Монголыг эрчим хүчний хэрэглээ, тээврийн салбарт хамтран ажиллахыг санал болгож байна
2 сар өмнө   153
Илон Маскийн Starlink төслийг Монголд хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ, замын түгжрэлийг бууруулах төсөлд SpaceX-тэй хамтран ажиллах юм. Илон Маскийн Starlink интернэтийн талаар өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, SpaceX компанийн ерөнхийлөгч Гвин Шотвелл болон Илон Маскийн баг онлайнаар хэлэлцээ хийсэн. SpaceX компани Starlink төслөөс гадна сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан SolarCity болон Hyperloop төслүүдийг хэрэгжүүлэх боломжтойг зарласан. Яамны зүгээс холбогдох албаныхантай холбогдож, хэрэгжилтэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. 
 
SolarCity бол Теслагийн охин компани болох Калифорни мужийн Сан Матео хотод байрладаг Америкийн эрчим хүчний компани юм. Тус компанийн үндсэн үйлчилгээнд нарны эрчим хүчний системийн зураг төсөл, санхүүжилт, суурилуулалт багтдаг. Тус компанид 13,000 гаруй хүн ажилладаг.
 
ЭХ СУРВАЛЖ: AKIPRESS.COM
SpaceX Монголыг эрчим хүчний хэрэглээ, тээврийн салбарт хамтран ажиллахыг санал болгож байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0