Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Япон дахь монголчууд Чингис хааныг доромжилсныг эсэргүүцэж жагсав
6 жил өмнө   2370

Японы бага дунд сургуулийн хүүхдүүдийн уншдаг “Корокоро” комик сэтгүүлд  Чингис хааны духан дээр ёс бус зураг зурж хэвлэлтэнд гаргасан билээ.

Сэтгүүлд "Чингис хаан"-ы "Чин"-г нь авч Чин Чин буюу эр бэлэг эрхтэн гэж бичээд хааны духан дээр нь эрхтэн зурсан байгаад бухимдсан монголчууд тус сэтгүүлийг гаргадаг Шогакүкан хэвлэлийн компанийн гадна цуглаж эсэргүүцлээ илэрхийллээ.

Монголчууд редакц руу нь хандан бусад улсын түүх соёлд хүндэтгэлтэй хандахыг хүсэж, худалдаанаас татахыг шаардсан ч хэвлэлийн компани зах зээлээс татаж аваагүй тул ийнхүү цуглаан зохион байгуулжээ.

Жагсаалд мөн өвөрмонголчууд оролцсон байна. Жагсаалд оролцогчид "Тус компани өөрсдийн ашиг орлогын төлөө монгол үндэстнийг гутааж болохгүй" гээд зөвхөн уучлалт гуйгаад зогсохгүй сэтгүүлээ татан авахыг шаардлаа.

Хэрвээ бидний шаардлагыг  гуравдугаар сарын 2-ны дотор биелүүлэхгүй бол бид өмгөөлөгчид хандан шүүхэд нэхэмжлэл үүсгэх болно гэв.

Япон дахь монголчууд Чингис хааныг доромжилсныг эсэргүүцэж жагсав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0