Цөөн үгээр:
  • Баянхонгорт Япон стандартын жишгээр барьсан сургууль ашиглалтад орлоо
  • ХӨСҮТ: Хэвтэн эмчлүүлж буй гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна
Алдарт шүүгч Саймон Коуэлл нуруугаа хугалжээ
1 сар өмнө   185
Бид бүхний сайн мэдэх “Авьяаслаг Америкчууд”, “X-Factor”, “Америкийн шүтээн” зэрэг шоунуудын шүүгч Саймон Коуэлл өнгөрөгч амралтын өдрүүдэд Малибу хотноо дугуй унаж явах үеэрээ осолдож нуруугаа хугалжээ.
 
Өдгөө 60 настай түүний хувьд Малибу дахь гэрийнхээ арын хашаанд шинээр зохион бүтээгдсэн электрон дугуй туршиж байх үеэрээ осолдсон байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ “Тэр өнгөрсөн шөнө эмнэлэгт хүргэгдэн, хагалгаанд орсон. Одоогоор эмч нарын ажиглалтад, биеийн байдал нь сайн байна” хэмээжээ.
 
Саймон Коуэллын хувьд өмнө нь 2017 онд Лондон хотынхоо гэрт шатнаас унан мөн нуруундаа гэмтэл авч байсан аж. Түүний хувьд ирэх Мягмар гаригт шууд цацагдах “Авьяаслаг Америкчууд” шоунд оролцох эсэх нь тодорхойгүй байна.
 
Ц.Оргил
Алдарт шүүгч Саймон Коуэлл нуруугаа хугалжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0