Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
АНУ-д Covid19-ийн "Дельта" хувилбар давамгайлж байна
3 жил өмнө   300
 Коронавирусний “Дельта” хувилбар АНУ-д давамгайлсаар байна. Хамгийн анх Энэтхэгт бүртгэгдсэн уг хувилбар өдгөө дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутагт тархжээ. 
 
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд АНУ-д өдөрт дунджаар 26 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь халдварын тохиолдлын тоо долоо хоног тутамд 70 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.
 
Үүнтэй холбоотойгоор Лос-Анжелес хотын эрх баригчид вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран оршин суугчдаас амны хаалтаа зүүхийг дахин шаардах болжээ. Мөн Невада, Флорида, Миссисипи, Техас муж улсын захирагчид хязгаарлалтыг нэвтрүүлж эхлээд байгаа аж. 
Эх сурвалж: NHK
АНУ-д Covid19-ийн "Дельта" хувилбар давамгайлж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0