Цөөн үгээр:
  • АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
  • Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
2 цагийн өмнө   56
Монголын улс төр хаврын урьтай зэрэгцэн улам “халуун” цэгтээ хүрч байна. Сүүлийн хоёр долоо хоног дараалан Улсын Их Хурлын чуулганы ирц бүрдэхгүй байгаа нь зүгээр нэг гишүүдийн хариуцлагагүй байдлаар тайлбарлагдах асуудал биш юм. Харин энэ нь эрх баригч МАН доторх эрх мэдлийн томоохон зөрчил ил гарч буйн тод илрэл гэж харж болохоор байна. 
 
АН акцалж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан ба түүний нөхөд Н.Учралыг УИХ-ын дарга биш Ерөнхий сайд байх ёстой гэж шахаж буй энэ цагт түүний толгойд ямар улс төрийн нүүдэл эргэлдэж буй бол гэх хүн бүр таамаг дэвшүүлж буй. 
 
Л.Оюун-эрдэнэ, Д.Амарбаясгалан болон түүний нөхдийн хувьд одоогийн Занданшатарын засгийг унагааж, эс чадваас ядахдаа Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаас буулгахаар АН-ын акцын галыг өрдөж өгч байна.
 
Н.Учралын шийдвэрээс үүдэж яригдаж буй олон авлига, хулгайн асуудал хаашаа эргэх вэ, Г.Занданшатар, Б.Энхбаяр нарын Авлигач, хулгайчидтай тэмцэх тэмцэл үргэлжлэх үү гэдэг асуултын хариулт гарах биз.
 
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0