Цөөн үгээр:
  • Зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оныхоос 9 их наяд төгрөгөөр өсжээ
3х3: “Улаанбаатар Аманзонс” баг шилдэг наймд үлдлээ
6 өдрийн өмнө   164
Индонезийн Жакарта хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээний хасагдах шатны тоглолт өнөөдөр болно.
 
“FIBA 3x3 Jakarta” тэмцээнд “Улаанбаатар Аманзонс” баг хэсэгтээ Тайландад хожигдсон ч Германы “Bonn Baskets” багийг 19-18-аар хожсон. Харин Тайландын баг Германыг 19-18-аар хожсоноор манай багт хэсгийн хоёрдугаар байраар шилдэг наймд үлдлээ.
 
Өнөөдөр “Улаанбаатар Аманзонс” баг Францын “Orleans” багтай тоглоно. Энэ тоглолт 18.00-с болно.
 
Гавьяат тамирчин О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг болон Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Аманзонс” баг дэлхийн цувралын дөрөв дэх тэмцээндээ оролцож байна. Өмнөх цувралд хоёр хүрэл, нэг долоодугаар байр эзэлсэн амжилттай байна. Энэ амжилтаараа дэлхийн 48 багаас зургаадугаар байрт эрэмбэлэгдэж байна.
3х3: “Улаанбаатар Аманзонс” баг шилдэг наймд үлдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0