Цөөн үгээр:
  • Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
Азийн залуучуудын V пара наадмаас Монголын баг гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ
2 сар өмнө   233
АНЭУ-ын Дубай хотод Азийн залуучуудын V пара наадамд оролцсон Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай эх орондоо иржээ. Тус наадамд 35 орны 1500 баг тамирчин 11 спортын төрөлд 481 медалийн төлөө өрсөлджээ.
 
Тодруулбал, пауэрлифтингийн 54 кг-ын жинд залуучуудын дэлхийн дээд амжилтын эзэн, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Жигмэд алтан медаль хүртэв. Харин бөөрөнцөг түлхэлтийн F40, 41 ангилалд С.Ган-Эрдэнэ хошой алтан медалиар энгэрээ мялаасан байна. Мөн зээрэнцэг шидэлтийн F37 ангилалд Н.Амин-Эрдэнэ хос мөнгө, 800 метрийн гүйлтийн Т37 ангилалд С.Энх-Амгалан мөнгөн медаль зүүсэн байна. Харин U22 насны пара бочи төрлөөр эмэгтэйчүүдийн BC2 ангилалд Д.Дагмидмаа, хөнгөн атлетикийн 800 метрийн гүйлтэд М.Хүсэл-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ.
Азийн залуучуудын V пара наадмаас Монголын баг гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0