БОАЖЯ-аас санаачлан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.4 км, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км, нийт 37.9 км хатуу хучилттай авто зам барих ажлыг энэ оны 4 дүгээр сараас эхлүүлсэн.
Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны олон улсын журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд шалгарсан автозамын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй “Бээжин Юни-Констракшн групп” ХХК тус төслийн хүрээнд нийт 37.9 км автозам болон Хатгал тосгонд - 7, Ханх суманд -1, нийт 8 байршилд 49 автобус, 645 автомашин зогсох хүчин чадал бүхий автозогсоолын ажлуудыг 2024 он хүртэл хийж хэрэгжүүлэхээр шат дараатай ажлууд төлөвлөгдөн хийгдэж байна.
Жуулчны улирал эхэлсэнтэй холбогдуулан Хөвсгөл нуурыг зорих дотоод, гадаадын жуулчдын урсгал нэмэгдэх тул жуулчдын хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх зорилгоор автозам барих ажлын нарийвчилсан график төлөвлөгөөний дагуу түр замыг ашиглалтад оруулах байдлаар замын хөдөлгөөний зорчих хэсгээр автомашин, тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ оны хувьд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км болон Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд шинээр тавих 2 км, нийт 7.5 км автозамыг ашиглалтад оруулах ба 2023 онд автозамыг бүрэн ашиглалтад оруулж зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байна.
Тус автозамын барилгын ажилд хээрийн лаборатори -1, геодезийн баг -3, инженер техникийн ажилтан-20, нийт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 50 гаруй машин механизмтайгаар төлөвлөгөөт хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд нийт ажлын явц 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 10%-ийн гүйцэтгэлтэй байна.
| Хөвсгөл нуурын эрэгт 37.9 км хатуу хучилттай зам барьж эхэллээ |
АНУ-ын дарамтаас үүдэж Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ
32-ын тойрогт нэгэн зэрэг 15 автомашин цэнэглэх Ногоон өртө-г ашиглалтад орууллаа
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ