Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй хоттой ах, дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг. Үүний нэг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 10 гаруй жил харилцаат хотуудтай хамтран зохион байгуулж байгаа “Сурагч солилцооны хөтөлбөр” юм. Энэ жилийн ээлжит хөтөлбөр долдугаар сарын 23-наас 30-ны хооронд болох бөгөөд БНХАУ-ын Хөх хотоос 13, БНСУ-ын Намянжү хотоос 16, Тайландын Вант Улсын Бангкок хотоос 13, нийт 42 төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ.
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хамтран ажилладаг багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзав. Тэрбээр “Энэ жил 3 улсын 3 хотын нийт 42 төлөөлөгчийг нэг хугацаанд хүлээн авч, томоохон арга арга хэмжээ зохион байгуулж байгаа нь Монгол Улсын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчлахаас гадна өөр өөр хэл, соёлтой хүүхдүүд манай улсад ирж танилцах, найз нөхөд болох, харилцан түүх соёл, ёс заншлаас суралцах сайхан боломж бүрдэж байгааг дурдахад таатай байна.
Энэ жилийн сурагч солилцооны хөтөлбөрт монгол соёл, ёс заншил болох эрийн гурван наадам, монгол хоол, үндэсний урлагийн тоглолтуудыг хөтөлбөрт түлхүү оруулж өгсөн. Улаанбаатар хотын хүүхдүүд мөн наймдугаар сарын дундуур Эрхүү, Хөх хот, 11 дүгээр сард Намянжү, ирэх оны нэгдүгээр сард Бангкок руу зочлон очно. Явсан хүүхэд бүр маш өндөр сэтгэгдэлтэй буцаж ирдэгт нийслэлийн удирдлагууд сэтгэл хангалуун байдаг. Улаанбаатар хот харилцаат хотуудтай хамтран зохион байгуулдаг энэхүү сурагч солилцооны хөтөлбөрөө улам өргөжүүлэн Та бүхэнтэй хамтран ажиллах болно” хэмээн онцлов.
Ц.ОРГИЛ
| Сурагч солилцооны хөтөлбөрөөр ирсэн 42 хүүхэдтэй уулзлаа |
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Дорнод аймагт хээрийн түймэр гарчээ
Ш.Энхийн Од НБА-ийн анхны монгол тоглогч боллоо
Лабораториос тахлын бактери алдагдаж, нэг ажилтан нас баржээ
Германы Канцлерын айлчлалын үеэр Оросын тал Киевийн гүүрэнд цохилт өгчээ
АТГ Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Эхнэрийг нь барьцаалж 1.3 тэрбум төгрөг нэхжээ
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав